Tuesday, December 7, 2010


уйтгар гуниг бодолд автуулсан хүйтэн салхи
сэтгэлийг минь сэрүүцүүлсэн бүрэнхий шөнө
гэрлэлт цамхаг...
түүний хажууд шарласан өндөр модод
холилдсон өнгөдийн доор ганцаардсан жаал хүү
салхинд туугдан хөөрөх үхсэн навчис
үдээд хоцрох нойтон харц
тэр дээш ширтэн гашуудлыг мэдрэнэ
энэ бол чимээгүй ёслол...

Saturday, July 17, 2010


"Playtime-2010" наадамд оролцох хүсэлтэй хамтлаг, дуучдын бүртгэл явагдаж эхэллээ!!!

"Playtime-2010" наадамд зөвхөн 40 хамтлаг, дуучид урилгаар болон бүртгэлээр оролцоно.

Бүртгэл Улсын Их Дэлгүүрийн зүүн урд байрлах Хай-Фай Рекордзын оффисын байран дээр ажлын өдрүүдээр 10-18 цагийн хооронд явагдаж байна.

Бүртгүүлэх хамтлаг, дуучдад тавигдах шаардлага:
- Амьдаар тоглодог
- Өөрсдийн 5-аас доошгүй уран бүтээлтэй
- Бэлтгэл сайтай, тоглолтын ур чадвар өндөртэй
- Урсгал харгалзахгүй
- Бүртгүүлэхдээ гишүүдийн 1 хувь зураг авчирна, анкет бөглөнө

Бүртгэл: 7 сарын 8-аас 7 сарын 20 хүртэл явагдана.
Холбоо барих утас: 333111
Хаана: Монгол Шилтгээн, Гачуурт
Хэзээ: 2010 оны 8 дугаар сарын 7, 8-нд

"Playtime-2010" наадмыг зохион байгуулах баг

Бүгд намайг үзэн ядсан харцаар харж
Бүүдэг тэнгэр наддээр гашуун нулимасаа асгаж
Алслагдсан гудамжаар ганцаардалтайгаа хамт алхаж
Асаж буй тамхи дэргэд минь хань болох шиг...


20 The Ramones - Blitzkrieg Bop 19 Let's Dance to Joy Division 18 Cajun Dance Party - Amylase 17 Real Estate - Suburban Dogs 16 The Beatles - Withing You, Without you 15 Grizzly Bear - Cheerleader 14 New Order - Blue Monday 13 Peter Bjorn and John - Let's Call it Off 12 Interpol - NYC 11 The Coral - Who's Gonna Find Me 10 The Foals - Black Gold 09 The Libertines - Never Never 08 The Dead Weather - No Horse 07 Radio Dept - 1995 06 Fever Ray - When I Grow Up 05 The Bird and The Bee - Again and Again 04 Cocorosie - Lemonade 03 The Teenagers - Make it Happen 02 The Small Faces - Lazy Sunday 01 Karen O and The Kids - Heads Up

Saturday, July 10, 2010


Цагаан цаас бороо норгож
Цэнхэр үзэг дэвтэр баллаж
Бүрхэг тэнгэр толгой эргүүлж
Бохирдтолоо тамхилмаар зэвүүн өдөр байна.

Нүд охидыг харсаар
Хамар утаа сорсоор
Толгой нарыг шарсаар
Цус буцалгам халуун өдөр байна.

Wednesday, July 7, 2010

Би


Би худалч Би худалч, Худлаа хэлэх тусмаа Би хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэг. Би жүжигчин, Дүрдээ итгэх тусмаа Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг. Толгой дохин инээмсэглэдэг Хамгийн амархан дүрдээ Тоглох бүрдээ би, Алга ташилтаар шагнуулдаг. Амьдрах амархан Үхэх ч амархан Алтан хүрээ жаазтай л бол Адгийн зураг ч хамгийн үнэтэй. Би худалч, та ч бас.. Өөд өөдөөсөө хараад Өчүүхэн ч далдиралгүй үнэнээс урвах Зориг зүрх... Зовохгүй байх л хэцүү Тамхи нас богиносгохгvй. Тайвширцгаа. Татацгаа. Тэр vг чинь худлаа. Тэгээд мэдсээр байж. Бvv шаналцгаа. Архи амьдралд гай болохгvй. Айх хэрэггvй. Ууцгаа. Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан. Єндрєєс бvv ай. Алив vсэр, Харай, Шунга. Єргєн дэлхийн агаарыг шvхэрчин шиг амталцгаа хvйтнээс бvv ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ. Хєрст дэлхийн амьсгалыг хvйтэн чулуун дор мэдэрнэ гэж байхгvй Халуунаас бvv ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ Хєрст дэлхийн амьсгалыг хvйтэн чулуун дор мэдэрнэ гэж байхгvй Бvсгvйчvvдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа Бvсгvй хvний сайхныг энэ ертєнцєєс єєр газар амсахгvй Эрчvvдтэй- самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа Эр хvний сайхныг энэ ертєнцєєс єєр газар мэдрэхгvй Шvтээндээ мєргєцгєє. Залбирцгаа. Сvсэглэцгээ Шvтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна. Хэрэлдэцгээ. Зодолдоцгоо. Алалцацгаа. Vхэцгээ. Хэн ч энэ ертєнцєд дахин тєрєхгvй Тэврэлдэцгээ. Эвлэрцгээ. Уйлцгаа. Инээцгээ. Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгvй Б.Галсансvх Гэгээн гуниглал минь Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү. Тунгалаг инээд минь Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй. Ариун хайр минь Авсанд орсон хойно үнэд орно. Харанхуй ганцаардлыг минь Хэн ч анзаарахгүй. Цайлган бачуурал минь Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ. Хөнгөн алхаа минь Харалган болгосноос цаашгүй. Зүүрмэглэх төдий нойр минь Зүүд гэдэг өвчнийг сэдрээнэ. Хувирамтгай сэтгэл минь Хорин дөрвөн цагт Хэлэхийн аргагүй нэг л зүйлд Хувьсгалч шиг зовно. Хувирашгүй шаналана. Өөрийгөө таних гэж оролдсон минь Өвчин болж хувирав. Өргөс шиг авчихаж болохгүй энэ өвчин Үхсэн хойно ч салахгүйг би мэдэв.

Чи битгий давар!


Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг Оршин суух хаяггүй чам руу очно гэж мөрөөдөөд л Одоо ирж аваад диваажинд хүргэнэ гэж горьдоод л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгаад л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи.. . Чи хийсэн кино бүхэнд нэжгээд МӨНГӨ үг орох ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж Чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна Чи шилжилтийн үед бүгд ЗОВОХ ёстой гэж надад Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна Чи бичиж байгаа ном бүхэнд ЖАРГАЛ гэсэн үг орох ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. ЖАРГАЛ гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна Чи зохиосон хөгжим бүхэнд О ля ля гэсэн номыг хүмүүс аяз байх ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна Чи тамхины хайрцаг бүр дээр ХОРТОЙ гэсэн үг байх ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэсэн тэмдэг тавь гэж Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: -Чи битгий давар!

Monday, July 5, 2010

P.O.S.T RocK урсгалаар тоглодог Modernist үзэлтэй Anarhiist
aмьдралтай Elii хамтлаг "THE SlEEp & pLAY"

Hit Chart Mixed


20. Apartment - Fall Into Place
19. The Teenagers - Make It Happen
18. The Pips -20-30
17. Cat Power - The Greatest
16. Blur - Coffee And TV
15. The Dodos - Fools
14. Kate Nash - Do-Wah Doo
13. Yeah Yeah Yeahs - Maps
12. The XX - VCR
11. Kasabian - Processed Beats
10. The Libertines - Bangkok
9. Vampire Weekend - Oxford Comma
8. The Lemons - Элэг Бөөр
7. The Bird And The Bee - Polite Dance Song
6. Babyshambles - Their Way
5. The Drums - Lets Go Surfing
4. The Juliets - Who Needs Astrology
3. Mоханик - Дүүгий Даагий
2. The Thrills - Irish Keeps Gates Crashing
1. Lady Of The Sunshine - Silver Revolver

Two door cinema club

The Drums-Best friend

The "Indie anthems"


2007 онд NME-ээс гаргасан шилдэг 20 дууны жагсаалтыг танилцуулж байна.

20 Joy Division – ‘Transmission’
19 Joy Divison – ‘Love Will Tear Us Apart’
18 The Verve – ‘Bitter Sweet Symphony’
17 The Stone Roses – ‘I Wanna Be Adored’
16 Franz Ferdinand – ‘Take Me Out’
15 Blur – ‘Song 2′
14 Oasis – ‘Don’t Look Back In Anger’
13 The Libertines – ‘Can’t Stand Me Now’
12 The Stone Roses – ‘She Bangs The Drums’
11 The Smiths – ‘This Charming Man’
10 Arctic Monkeys – ‘I Bet You Look Good On The Dancefloor’
09 The Strokes – ‘Last Nite’
08 The Stone Roses – ‘I Am The Resurrection’
07 The Smiths – ‘How Soon Is Now?’
06 The Libertines – ‘Time For Heroes’
05 The Libertines – ‘Don’t Look Back Into The Sun’
04 The Smiths – ‘There Is A Light That Never Goes Out’
03 Pulp – ‘Common People’
02 Nirvana – ‘Smells Like Teen Spirit’
01 Oasis – ‘Live Forever’

The Chart in Mixed


20. Local Natives - Camera Talk
19. Kaiser Chiefs - Everythings Average Nowadays
18. Mohanik - Duugii Daagii
17. John Lennon - Nobody Told Me
16. Wolfmother - Woman
15. Peter Bjorn and John - I'm Losing My Mind
14. Night Train - W.W.W
13. MGMT - Time To Pretend
12. Kings Of Leon - Mc Fearless
11. The Killers - All These Things I've Done
10. The Libertines - The Man Who Would Be King
9. Mohanik - Taaz Ergey
8. The Shins - Australlia
7. Teh LEmons - Budiig Anh HAraad
6. Joy Division - These Days
5. Pains of Being Pure at Heart - Young Adult Friction
4. Fanfarlo - I'm a Pilot
3. Muse - Undisclosed Desires
2. The Strokes - Automatic Stop
1. The Raconteurs - Salute Your Solution

Monday, June 21, 2010


Би
Тархи Бие цогцос Сэтгэл Зүрх минь харанхуйлан хоосорж ертөнцийн өнгийг ялгахаа болчихож. Гэрэл гэгээ надаас нүүр буруулаж өнчөрсөн шувуу шиг салхинд туугдана. Мөрөөдөл минь Хар дарсан зүүд болон хувирч сэтгэлийг минь бараан өнгөөр хучина. Сэтгэл минь норж Зүрх минь урагдаж хүйтэн салхи шиг дураараа аялана. Ингэхэд би хэн болчихов яагаад намайг хог шиг ад үзэв? Саяхан би хүн байсан гэтэл одоо хөлдүү мах болчихлоо. Одоо би яах вэ? Хэн намайг хар дарсан зүүднээс минь сэрээхийн?
Ганцаардал намайг хоосон ертөнц рүү минь хөтлөж чимээгүй хот руу дагуулна.
Миний цаг ингээд л дууслаа гэж үү би хэнд ч хэрэггүй юм уу? Би уйлж байна нулимас минь хацар дээр минь бус зүрхэн дээр минь тусалж байна. Чи энэ чимээг сонсож байна уу яг л бороо шивэрч байгаа юм шиг...
Би өвдөж байна..толгой минь учиргүй эргэж дотор минь галд автаж идэж уусан бүхнээ бөөлжин хаяж ,бие мах бодь минь ялзаран урагдаж ахиад л салхинд минь замхран арилаж байна. Би хэн нэгэнд энэ бүхнийг хэлхийг хүсэж байна. Даанч натайг хэн ч сонсдоггүй бас ойлгодоггүй. Тиймч болхоор зөвхөн би өөрөө өөртөөгөө яридаг. Хичнээн хоосон хөндий ч гэлээ би өөрийн энэ ертөнц дөө байх дуртай яагаад гэвэл энэ миний амьдрал миний ганцаардсан ертөнц.


Fuck амьдрал

Би мартмаар байна
Бүдэг гандсан амьдралыг
Би гүймээр байна
Хаашаач хамаагүй хар хурдаараа
Би ниснээр байна
Жигүүртэн мэт алсын алсад руу
Би унтмаар байна
Нойрсож буй үзэсгэлэнт гүнж шиг
Даан ч энэ бүтэхгүй
Халамцуу хүний орос үлгэр
Харин энэ одоо цаг
Бодит амьдралын градас өндөр
Тасарч унатлаа архи ууж
Бүх зовлонгөө бөөлжистөйгөө хамт гаргамаар байна
Ухаан алдатлаа хүнд зодуулж
Сэтгэлийн зовиураа дэвтээмээр байна
Би энэ бүхнийг их хүсжийн
Ганц шөнийн Sex-s ч илүү ихээр
Хайр дурлалын гунигт түүх гэж
Хачин нимгэн нойлын цаас шиг
Халуу шатсан зүрх сэтгэл гэж
Virus-идэгдсэн Pentium 2
Oh Fuck…Oh Fuck … Oh Fuck
Миний энэ амьдрал
Тэр чигээрээ Fuck амьдрал…Oh Fuck…Oh Fuck

Үхэл амьдарсаар алим дуулсаар
сонгино уйлсаар амисгаа унтсаар
ор суусаар амисгал давчидсан бөхчим өрөө байна
сандал агсагнаж ширээ шартсаар
салхи орсоор бороо үлээсээр
сэтгэл инээсээр сэрээ уурласаар
сүнсээ барилцмаар тансаг өдөр байна

Ялаа



Ялаа хайлж лаа ниссээр
яал сонсож инээд хүрсээр
яавган хэвтээл
нуруугаараа алахсаар
яаг л би диваажинд байна
Ус идсээр
хоол уусаар
яагаан сандал дээр үлгэр хүүрнэсээр
цус хугарж
яас урссаар
цугтаа үхмээр сайхан өдөр байна