Wednesday, July 7, 2010

Чи битгий давар!


Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг Оршин суух хаяггүй чам руу очно гэж мөрөөдөөд л Одоо ирж аваад диваажинд хүргэнэ гэж горьдоод л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгаад л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи.. . Чи хийсэн кино бүхэнд нэжгээд МӨНГӨ үг орох ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж Чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна Чи шилжилтийн үед бүгд ЗОВОХ ёстой гэж надад Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна Чи бичиж байгаа ном бүхэнд ЖАРГАЛ гэсэн үг орох ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. ЖАРГАЛ гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна Чи зохиосон хөгжим бүхэнд О ля ля гэсэн номыг хүмүүс аяз байх ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна Чи тамхины хайрцаг бүр дээр ХОРТОЙ гэсэн үг байх ёстой гэж Чанга дуугаар хэлсэн. Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэсэн тэмдэг тавь гэж Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: -Чи битгий давар!

No comments:

Post a Comment