Би худалч Би худалч, Худлаа хэлэх тусмаа Би хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэг. Би жүжигчин, Дүрдээ итгэх тусмаа Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг. Толгой дохин инээмсэглэдэг Хамгийн амархан дүрдээ Тоглох бүрдээ би, Алга ташилтаар шагнуулдаг. Амьдрах амархан Үхэх ч амархан Алтан хүрээ жаазтай л бол Адгийн зураг ч хамгийн үнэтэй. Би худалч, та ч бас.. Өөд өөдөөсөө хараад Өчүүхэн ч далдиралгүй үнэнээс урвах Зориг зүрх... Зовохгүй байх л хэцүү Тамхи нас богиносгохгvй. Тайвширцгаа. Татацгаа. Тэр vг чинь худлаа. Тэгээд мэдсээр байж. Бvv шаналцгаа. Архи амьдралд гай болохгvй. Айх хэрэггvй. Ууцгаа. Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан. Єндрєєс бvv ай. Алив vсэр, Харай, Шунга. Єргєн дэлхийн агаарыг шvхэрчин шиг амталцгаа хvйтнээс бvv ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ. Хєрст дэлхийн амьсгалыг хvйтэн чулуун дор мэдэрнэ гэж байхгvй Халуунаас бvv ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ Хєрст дэлхийн амьсгалыг хvйтэн чулуун дор мэдэрнэ гэж байхгvй Бvсгvйчvvдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа Бvсгvй хvний сайхныг энэ ертєнцєєс єєр газар амсахгvй Эрчvvдтэй- самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа Эр хvний сайхныг энэ ертєнцєєс єєр газар мэдрэхгvй Шvтээндээ мєргєцгєє. Залбирцгаа. Сvсэглэцгээ Шvтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна. Хэрэлдэцгээ. Зодолдоцгоо. Алалцацгаа. Vхэцгээ. Хэн ч энэ ертєнцєд дахин тєрєхгvй Тэврэлдэцгээ. Эвлэрцгээ. Уйлцгаа. Инээцгээ. Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгvй Б.Галсансvх Гэгээн гуниглал минь Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү. Тунгалаг инээд минь Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй. Ариун хайр минь Авсанд орсон хойно үнэд орно. Харанхуй ганцаардлыг минь Хэн ч анзаарахгүй. Цайлган бачуурал минь Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ. Хөнгөн алхаа минь Харалган болгосноос цаашгүй. Зүүрмэглэх төдий нойр минь Зүүд гэдэг өвчнийг сэдрээнэ. Хувирамтгай сэтгэл минь Хорин дөрвөн цагт Хэлэхийн аргагүй нэг л зүйлд Хувьсгалч шиг зовно. Хувирашгүй шаналана. Өөрийгөө таних гэж оролдсон минь Өвчин болж хувирав. Өргөс шиг авчихаж болохгүй энэ өвчин Үхсэн хойно ч салахгүйг би мэдэв.
Wednesday, July 7, 2010
Би

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment