
уйтгар гуниг бодолд автуулсан хүйтэн салхи
сэтгэлийг минь сэрүүцүүлсэн бүрэнхий шөнө
гэрлэлт цамхаг...
түүний хажууд шарласан өндөр модод
холилдсон өнгөдийн доор ганцаардсан жаал хүү
салхинд туугдан хөөрөх үхсэн навчис
үдээд хоцрох нойтон харц
тэр дээш ширтэн гашуудлыг мэдрэнэ
энэ бол чимээгүй ёслол...