Monday, June 21, 2010


Би
Тархи Бие цогцос Сэтгэл Зүрх минь харанхуйлан хоосорж ертөнцийн өнгийг ялгахаа болчихож. Гэрэл гэгээ надаас нүүр буруулаж өнчөрсөн шувуу шиг салхинд туугдана. Мөрөөдөл минь Хар дарсан зүүд болон хувирч сэтгэлийг минь бараан өнгөөр хучина. Сэтгэл минь норж Зүрх минь урагдаж хүйтэн салхи шиг дураараа аялана. Ингэхэд би хэн болчихов яагаад намайг хог шиг ад үзэв? Саяхан би хүн байсан гэтэл одоо хөлдүү мах болчихлоо. Одоо би яах вэ? Хэн намайг хар дарсан зүүднээс минь сэрээхийн?
Ганцаардал намайг хоосон ертөнц рүү минь хөтлөж чимээгүй хот руу дагуулна.
Миний цаг ингээд л дууслаа гэж үү би хэнд ч хэрэггүй юм уу? Би уйлж байна нулимас минь хацар дээр минь бус зүрхэн дээр минь тусалж байна. Чи энэ чимээг сонсож байна уу яг л бороо шивэрч байгаа юм шиг...
Би өвдөж байна..толгой минь учиргүй эргэж дотор минь галд автаж идэж уусан бүхнээ бөөлжин хаяж ,бие мах бодь минь ялзаран урагдаж ахиад л салхинд минь замхран арилаж байна. Би хэн нэгэнд энэ бүхнийг хэлхийг хүсэж байна. Даанч натайг хэн ч сонсдоггүй бас ойлгодоггүй. Тиймч болхоор зөвхөн би өөрөө өөртөөгөө яридаг. Хичнээн хоосон хөндий ч гэлээ би өөрийн энэ ертөнц дөө байх дуртай яагаад гэвэл энэ миний амьдрал миний ганцаардсан ертөнц.

No comments:

Post a Comment